Skyfall буюу 007 -ийн цоо шинэ цуврал тун удахгүй буюу ирэх 11-р сарын 9 өдөр нээлтээ хийхээр болоод байгаа билээ. Тэгвэл тус киноны дууг дуучин Adele дуулжээ. Ингээд Adele -ийн шинэхэн уран бүтээл Skyfall -тай танилцацгаая.
БНСУ-н “BIG STAR ENTERTAINMENT” продакшнаас төрөн гарч буй охидын "BBde
Girl" хэмээх хамтлагийн анхны видео клипийг хүлээн авч үзнэ үү.
Мөн “Bbde Girl” хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд Lyulin (Лхамжав) хэмээх
монгол охин дуулж байгаа нь олны талархлыг хүлээгээд байгаа билээ.
Британы дуучин, хөгжмийн зохиолч Leona Lewis-ийн тун удахгүй ирэх 10-р
сарын 12-нд худалдаанд гаргахаар ажиллаж буй түүний 3 дахь студийн
Glassheart цомогт багтсан "Trouble" дууны шинэхэн клипийг хүлээн авч үзнэ
үү.
Nelly Furtado-ын өнгөрөгч 14-ны өдөр худалдаанд гаргасан "The Spirit
Indestructible" цомогт нь багтсан "Parking Lot" дууны шинэхэн хөгжмийн
видеог хүлээн авч үзнэ үү.
Ирэх 10-р сарын 22-нд 2010 оноос хойшхи уран бүтээлүүдээрээ студийн 4
дэх цомгоо гаргахаар ажиллаж буй дуучин "Taylor Swift"-ийн энэ оны 2
дахь сингл "We Are Never Ever Getting Back Together" дууны клипийг үзнэ
үү. Тус дуу нь одоогийн байдлаар Billboard чартыг тэргүүлж байгаа уран
бүтээл юм.
Өнгөрөгч 6-р сарын 20-нд худалдаанд гаргасан Linkin Park хамтлагийн 5
дахь студийн "Living Things" цомогт багтсан "Lost In The Echo" дууны
шинэхэн видео клипийг хүлээн авч үзнэ үү.
Америкийн rapper, дуучин Trey Songz-ын 2010 оноос хойш энэ оныг хүртэл
хийсэн уран бүтээлүүдээрээ гаргаж буй Chapter V цомогт нь багтсан "Hail
Mary" дууны шинэ клипийг хүлээн авч үзнэ үү. Тус уран бүтээлээ
тэрээр Young Jeezy, Lil Wayne гэх реппэрүүдтэй хамтран бүтээсэн юм.
Өмнөд солонгос улсын "Big Bang" хамтлагийн гишүүн "G-Dragon" 3 жилийн
дараагаар ээлжит соло шинэ уран бүтээлээ сонсогч фенүүддээ хүргээд
байна. Тус уран бүтээлийн нэрийг "One Of A Kind" хэмээн нэрлэжээ.
R&B, soul, pop, dance урсгалаар уран бүтээлийг хүргэдэг дуучин,
хөгжмийн зохиолч Usher-н өнгөрөгч 6-р сарын 8нд худалдаанд гаргасан
"Looking 4 Myself" нэртэй 7 дахь студийн цомогт нь багтсан "Dive" дууны шинэ
клипийг хүлээн авч үзнэ үү.
Өнгөрөгч 6-р сарын 15-нд Believe хэмээх 3 дахь студийн цомогт нь багтсан
Канадын залуу уран бүтээлч Justin Bieber-ийн 2 дахь сингл "As Long As
You Love Me" дууны клип гарсан байна. Тэрээр тус дуугаа реппэр Big
Sean-тэй хамтран бүтээсэн бөгөөд клипэнд жүжигчин Michael Madsen
дуучины хамт тоглосон юм.
Тэртээ 19 жилийн өмнө Pop rock, pop чиглэлээр урлагийн гараагаа эхлэж
байсан дуучин бүсгүй P!nk ирэх 9-р сарын 18-нд өөрийн 6 дахь студийн
цомогоо гаргах ажээ. Харин тус цомогт багтсан түүний эхний сингл "Blow Me
(One Last Kiss)" дуу Billboard, UK зэрэг томоохон чартуудад дээгүүр
байрт бичигдэж яваа юм. Тус дууныхаа клипийг нилээд дээхэн үеийг
харуулан хар цагаанаар үзүүлж Michael Cardelle-ын хамт өөрийн биеээр
тогложээ.

![BBde Girl - Messing Around [Full MV] BBde Girl - Messing Around [Full MV]](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiSM7ygXRYCVLTmuaOBphSWKEccfheR_3m1bOvUbkLGA_k7INOzt-J6Ti0U5nl1isqEvhfgUOHcl14we137Z9eTnrbFvAtj-nk9cwMB6o-R7k3bzhwjjl4pe86cc67hgT1KMZV3FyECtXQi/s400/bbde-girl-messing-around.jpg)








